Tuesday, August 25, 2009

Оюутны Албаны үйл ажиллагаа

Оюутны алба нь тус сургуульд шинээр элсэж байгаа оюутнуудыг бүртгэн хүлээж авахаас эхлэн сургууль төгсөх хүртэлх бүх үйл ажиллагааг хариуцан явуулдаг ба бусад их сургууль, коллежид байдаг факультеттэй ижил утгатай захиргааны байгууллага юм.

Оюутны албаны деканаар доктор, профессор А. Гүрбадам, мэргэжилтэнээр Р. Лхагвасүрэн, Н. Балжмаа, Б.Энхзаяа, Оюутны Соёлын Төвийн эрхлэгчээр Д.Цогтсайхан нар ажилладаг. Оюутны албаны декан нь мөрдөж байгаа холбогдох дүрэм, журмын дагуу оюутан элсүүлэх, үргэлжлүүлэн суралцуулах, түр ба бүрмөсөн чөлөөлөх, сургуулиас гаргах, анги хэсэгт хуваарилах асуудлаар тушаал, шийдвэрийн төсөл боловсруулж их сургуулийн удирдлагад танилцуулж шийдвэрлүүлнэ. Оюутан бүрийг улирлын ба төгсөлтийн шалгалтанд орох эсэхийг шийдвэрлүүлж, дамжаа, хэсгийн ахлагчдыг томилж, оюутны сайн дурын олон нийтийн байгууллагатай хамтран ажилладаг.

Оюутны албаны мэргэжилтэн нар оюутны анги хэсгийн тоо, хичээлийн хуваарийг Сургалтын албаны холбогдох хүмүүстэй зохицуулж түүнд хяналт тавих, удирдах дээд байгууллага, оюутны албанаас гарч байгаа шийдвэрийг дамжаа хэсгийн бүх нэгж дээр оюутан бүрээр хэрэгжүүлэх, оюутны сургалтын төлбөрийг барагдуулах ажлыг зохион байгуулдаг. Оюутны алба нь шинээр элсэн орж буй оюутнуудын дунд *ЭМШУИС-д оюутан сургах гэрээ*-г хийх, хэсгүүдэд хуваарилах, дамжаа хэсгийн ахлагч нарыг сонгох, салбар, клиник, тэнхмүүдэд оюутнуудын хариуцуулан өгөх, оюутны хувийн хэргийг бүрдүүлж сурлагын дэвтэр, оюутны үнэмлэх олгон, *Эрдмийн баяр*-г зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн жил бүр I дамжааны оюутнуудын дунд урлаг, спортын наадмыг холбогдох тэнхимтэй хамтран зохион байгуулдаг.


Оюутны сурлагын дэвтэр


Оюутны үнэмлэх



No comments:

Post a Comment