Thursday, November 5, 2009

Урлагын авьяастангууд

бөйбө



Read more...

“Хувь хүний төлөвшлийг шинэ шатанд гаргая” сэдэвт нэг жилийн аяны хүрээнд оюутны дунд зохиох ажлын үндсэн чиглэл

Батлав. ЭМШУИС-ийн захирал Ц. Лхагвасүрэн

“Хувь хүний төлөвшлийг шинэ шатанд гаргая” сэдэвт
нэг жилийн аяны хүрээнд оюутны дунд зохиох ажлын
үндсэн чиглэл

2008.09.03

А. Их сургуулийн хэмжээнд
  • Ажлын төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх
  • Хувь хүний төлөвшлийн талаар зохиож байгаа төрөл бүрийн ажлуудыг хөхүүлэн дэмжих, тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлэх
  • Дэлхийн сонгодог урлаг, уран зохиол, киног сурталчилах ажлыг зохиох, дэмжих
  • Чин сэтгэлийн ярилцлага сэдвээр захиргааны зөвлөлийн гишүүдтэй уулзалт зохиож тэдний сонирхсон асуултанд илэн далангүй сэтгэлээсээ хариулж, нээлттэй ярилцлага хийх
  • Сургуулийн зарим дүрэм журамд хувь хүний төлөвшил, хүмүүжлийг дэмжих, хэвшүүлэх талаар холбогдох заалтыг оруулах
  • Төрийн дуулал, Эмчийн сайхан сургууль дуунуудыг хүндэтгэлийн арга хэмжээн дээр бүгд дуулж хэвших
  • Эх орон, төрөлх сургууль, хамт олон, мэргэжлээрээ бахархах чиглэлээр төрөл бүрийн ажил санаачлан зохион байгуулах
Б. Бүрэлдэхүүн сургуулийн хүрээнд
  • Энэ чиглэлээр тусгайлан ажил зохиож хэвшүүлэх, ажлын төлөвлөгөөндөө тусгаж хэрэгжүүлэх
  • Сургуулийнхаа төсөвт зохих зардлыг суулгах
  • Хувь хүний төлөвшлийн талаар тусгайлан асуудал боловсруулж хамт олноороо хэлэлцүүлэх, маргаан, мэтгэлцээн зохиох
  • Мэргэжлийнхээ топ хүмүүстэй уулзалт ярилцлага зохиож түүнийг уламжлал болгон хэвшүүлэх
  • Хамт олноо сурталчилах, таниулах, түүгээр бахархах чиглэлээр бодитой ажил санаачлан зохион байгуулах
  • Мэргэжлийн чиглэлээр төрөл бүрийн уралдаан тэмцээн явуулж хэвших
В. Албад, хэлтэсийн хүрээнд
  • Оюутан нартай эвсэг, найрсаг зөв боловсон харьцах, хандлага харилцааг зөв төлөвшүүлэхэд байнга анхаарч ажиллах
  • Мэндлэх хүндлэх зан үйлийг хэвшүүлэх
  • Өөрсдийн үйл ажиллагааг байнга сурталчилах, мэдээлэх, таниулах, ойлгуулах
  • Оюутан залуучуудад аль болох чирэгдэлгүй хөнгөн шуурхай үйлчилгээг үзүүлж хэвшүүлэх
Г. Тэнхим багшийн хүрээнд
  • Мэндлэх хүндлэх ёсыг бүх шатанд хэвшүүлэх
  • Зааж байгаа хичээл, сургалтын процессын явцад оюутны төлөвшил, хүмүүжлийн талаар аль болох тогтмол ярьж ойлгуулах
  • Багш оюутнуудын хоорондын нөхөрсөг уур амьсгалыг бий болгох, хөгжүүлэх, батжуулах, багш оюутны дотны туслагч гэдгээ ямагт санаж ажиллах
  • Үнэнч шударга, ил тод байдлыг эрхэмлэх
Д. Оюутны Холбоо, нийгэмлэг, клубуудын хүрээнд
  • Хүмүүс сэдвээр улс төр, урлаг, спорт, мэргэжлийн шилдэг хүмүүстэй уулзалт ярилцлага зохиох, тэдний сургаалыг сонсох, түүгээр бахархах
  • Улс төр, банк санхүү, эрүүл мэнд, гэр бүл, шашин болон бусад сонирхсон сэдвээр уулзалт, ярилцлага, бүтээлч маргаан, тэмцээн зохион байгуулах
  • Оюутны байранд төрөл бүрийн шинэлэг, сонирхолтой нэгдсэн арга хэмжээнүүдийг зохиох
  • Хувь хүний төлөвшил сэдвээр цуврал лекц уншуулах, зохион бичлэгийн уралдаан зарлах, шилдэг илтгэгч шалгаруулах
Жич: 2008-2009 оны хичээлийн жилд дээрх чиглэлээр хийсэн ажлын товч тайланг бүрэлдэхүүн сургууль, албад хэлтэс, нэгж салбарууд 2009 оны 6 дугаар сарын 2-нд Оюутны албанд ирүүлнэ

ОЮУТНЫ АЛБА


Read more...

Оюутны Тэмдэглэлт Өдрүүд

9 дүгээр сарын 1 Эрдмийн баяр
9 дүгээр сарын III-IV долоо хоног Анагаахын сургуулиудын оюутан залуучуудын урлаг, спортын наадам
11 дүгээр сарын I долоо хоног - Оюутны урлагийн наадам
11 дүгээр сарын 26 - Улс тунхагласны баяр
12 дугаар сарын 31 Шинэ жилийн баяр
1 дүгээр сарын 13 - Үндсэн хуулийн өдөр
12 дугаар сарын 22-1 дүгээр сарын 19 - I улирлын шалгалт
1 дүгээр сарын 20-2 дугаар сарын 8 - Өвлийн амралт
2 дугаар сарын 9 II улирал эхэлнэ
2 дугаар сарын 13, 14 Цагаан сар
2 дугаар сарын III долоо хоног - Сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн
3 дугаар сарын II долоо хоног - Оюутны албаны нэрэмжит цомын төлөө
шилдэг багуудын сагсан бөмбөгийн тэмцээн
4 дүгээр сарын 1 Инээдмийн өдөр
4 дүгээр сарын III долоо хоног - Оюутны эрдэм шинжилгээний хурал
4 дүгээр сарын IV долоо хоног Төгсөгчдийн *Мөнгөн хонх*-ны баяр
5 дугаар сарын IV долоо хоног - Төгсөгчдийн тангараг өргөх ёслол
6 дугаар сарын 1 Эх, үрсийн баяр
7 дугаар сарын 11-13 Улсын наадам





Read more...

Wednesday, October 21, 2009

Оюутанд олгодог нэрэмжит шагнал, тэтгэлэг

Оюутанд олгодог нэрэмжит шагнал, тэтгэлэг

 УИХ-ын гишүүн асан Г.Зуунайн нэрэмжит шагнал
 Төрийн шагналт, Монгол улсын гавъяат багш, доктор, профессор П.Долгорын нэрэмжит шагнал
 Монгол улсын гавъяат эмч, академич, доктор, профессор Б.Рагчаагийн нэрэмжит шагнал
 Төрийн соёрхолт Г.Дэмидийн нэрэмжит шагнал
 БНСУ-ын Ионсейн Их Сургуулийн нэрэмжит шагнал, эрдэм шинжилгээний шагнал, тэтгэлэг /хүндэт доктор/
 ЭМШУИС-ийн хүндэт доктор, профессор Жи Хун Таекийн тэтгэлэг
 ЭМШУИС-ийн Захирлын нэрэмжит шагнал
 Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, доктор, профессор Д.Балдандоржийн нэрэмжит шагнал
 Голомт банкны тэтгэлэг
 “Хөх сүлд соёл” сангийн тэтгэлэг
 Тайваны засгийн газрын тэтгэлэг




БНСУ-ын Ионсейн Их Сургуулийн нэрэмжит шагнал, эрдэм шинжилгээний шагнал, тэтгэлэг /хүндэт доктор/



Read more...

ЭМШУИС-ийг төгсөгчдийн бичиг баримт бүрдүүлэх,
олгоход баримтлах журам

А. Дүн тулгах

1. Төгсөгч нь суралцсан хугацаандаа үзэж судалсан бүх хичээлээ сурлагын дэвтэртэйгээ ирж Оюутны албаны өөрийг нь хариуцсан мэргэжилтэнтэй нэг бүрчлэн тулгаж үзнэ.

2. Оюутны албанд байгаа дүн оюутны сурлагын дэвтэрт буй дүнтэй зөрвөл их сургуулийн архивт хадгалагдаж байгаа шалгалтын хуудастай тулгаж, дүнг тэнд бичигдсэнээр тооцно.

3. Шалгалтын хуудсанд бичигдсэн дүн эцсийн шийдвэр болно.

4. Дүн тулгаж дууссаны дараа түүнийг баталгаажуулж оюутан өөрийн гарын үсгийг зурж, он сар өдрийг бичнэ.

5. Төгсөх үед нь тулгаж баталгаажуулсан дүнг дипломын хавсралтанд буулгаж декан, бүрэлдэхүүн сургуулийн захирал гарын үсэг зурж, их сургуулийн тамга дарж баталгаажуулна.

6. Дүн тулгаж гарын үсэг баталгаажуулсанаас хойш дүнтэй холбоотой ямар нэгэн хүсэлт хүлээн авч дүнд засвар хийхгүй.

7. Суралцах хугацаандаа зөвхөн ганц хичээлд Д буюу С үнэлгээтэй шалгагдсан бол голч дүнг ахиулах зорилгоор тухайн хичээлийн дахин шалгалтыг нэг удаа өгч болно.

8. Дахин шалгалтын дүнгээр тухай хичээлийн дүнг эцэслэн тооцно.

9. Үүнээс бусад шалтгаанаар шалгалт дахин өгөхийг зөвшөөрөхгүй.





Б. Онцгойлох диплом олгох

Суралцах хугацаандаа дараах болзол хангасан төгсөгчдөд онцгойлох диплом олгоно. Үүнд:
l Дүнтэй шалгагдсан бүх хичээлийн 75 хувиас дээш А үнэлгээтэй, бусад нь В үнэлгээтэй .
l Голч дүн 3.8 ба түүнээс дээш байх,
l Дүн ахиулах зорилгоор дахин шалгалт өгч байгаагүй,
l F үнэлгээ аваагүй,

В. Диплом, хавсралт бичих

1. Оюутны албанаас төгсөгчдийн диплом, дипломын хавсралтын эх загварыг гаргаж, их сургуулийн болон бүрэлдэхүүн сургуулийн захиралуудад танилцуулж бичгээр зөвшөөрөл авна.

2. Диплом, дипломын хавсралтыг зөвхөн гэрээ хийсэн байгуулагад захиалж хийлгэнэ.

3. Диплом, дипломын хавсралт нь өөрийн зохих нууцлалтай байна.

4. Диллом,хавсралтыг Монгол, Англи хэл дээр хэвлүүлнэ.

5. Төгсөгчийн овог, нэрийг хар өнгийн тушээр зөвхөн гараар бичнэ.

6. Дилломын голч дүнг зууны нарийвчлалтай бичнэ.

7. Голч дүнг их 0.5 аас бага, их тал руу шилжүүлэн тооцохгүй.

8. Диплом, дипломын хавсралтанд холбогдох хүмүүс гарын үсэг зурсаны дараа их сургуулийн тамга, дардас дарж баталгаажуулна.

9. Хүний их эмч мэргэжлээр төгсөгчдийн диплом дээр тангараг өргөв, дардас олгов, тэмдэг олгов гэсэн тэмдэг дарна.

10. Оюутны албаны ажил хариуцсан хүний буруугаас алдаатай бичигдсэн, эмчийн дардас буруу хэвлэгдсэн бол дахин хэвлүүлэх зардлыг тухайн ажилтан хариуцна.

11. Харин төгсөгчийн буруу бол дахин хэвлүүлэх зардалаа өөрөө хариуцна.

Г. Бусад материал бүрдүүлэх

1. Төгсөгч тодорхойлолт анкетийг бичиж деканаар хянуулан бэлэн болгоно.

2. Тодорхойлолт анкетэнд наах тухайн онд авахуулсан, 3х4 хэмжээтэй 2-3 хувь өнгөт цээж зураг бэлдсэн байна.

3. Тодорхойлолт анкетэнд бичигдсэн зүйлийн үнэн бодитой эсэхийн хариуцлагыг төгсөгч өөрөө хариуцна.

4. Төгсөлтийн бичиг баримтны үнийг их сургуулийн холбогдох дансанд заасан хугацаанд хийнэ.

Д. Төгсөлтийн бичиг баримт олгох

1. Диплом, дипломын хавсралт, тодорхойлолт анкет зэрэг үндсэн бичиг баримтыг зөвхөн төгсөгч оюутанд өөрт нь өгч, хүлээн авсан баримтанд гарын үсэг зуруулна.

2. Оюутны хувийн хэрэгт байгаа материалуудыг буцаан олгоно.

3. Тооцооны хуудас бүрэн зуруулсан оюутанд бичиг баримт олгоно.



Read more...

ЭМШУИС-ийн Оюутны үнэлгээний журам


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. ЭМШУИС-д мөрдөж буй сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлийн хөтөлбөрийн дагуу оюутны мэдлэг чадварыг үнэлж дүгнэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Оюутан сургалтын төлөвлөгөөнд заагдсан кредит цагийг биелүүлнэ.
1.3. Оюутны авсан рейтинг оноо 60 хувь ба түүнээс дээш тохиолдолд кредитийг тооцно. Рейтинг оноо 60 хувиас бага бол тооцохгүй.

Хоёр. Оюутны үнэлгээний нэгдсэн тогтолцоо (ОҮНТ)

2.1.Сургалтын кредит тогтолцооны зарчимд нийцүүлэн оюутны мэдлэг чадварыг ОҮНТ-ны дагуу үнэлнэ.
2.2.Оюутны сурлагын амжилтыг тухайн улирал болон жилд судалсан бүх хичээлийн дүнгээр дүгнэнэ.
2.3.Оюутны мэдлэг чадварыг дүгнэхдээ стандарт үнэлгээг хэрэглэнэ. Үүнд: A,B,C,D,F нь стандарт үнэлгээ болно.



2.4.Хичээлийн явцын дүн хангалтгүй, шалгалтын тооцоотой, бусад сургууль коллежоос шилжиж ирээд кредитийн зөрүүгээ нөхөж амжаагүй тохиолдолд стандарт бус тэмдэглэгээг хэрэглэх ба энэ нь зөвхөн суралцагчийн тухайн үеийн байдлыг тодорхойлох зорилготой юм. Үүнд дараах тэмдэглэгээг хэрэглэнэ.
I - Явцын үнэлгээ хангалтгүй.
E - Улирлын шалгалт өгөөгүй.
NC - Өөр сургуулийн кредитийг тооцохгүй
CR - Өөр сургуулийн кредитийг тооцох
W- Хичээлийн явцад суралцахаас татгалзаж хаясан
Эдгээр тэмдэглэгээнд харгалзах үнэлгээний оноо байхгүй болно. Оюутан нь жилийн дотор I, E, NC, W дээрх тэмдэглэгээтэйгээр шалгагдсан тухайн хичээлийг дахин судалж, үнэлүүлнэ.



Оюутны мэдлэгийн төвшинг үнэлэх стандарт бус тэмдэглэгээ:

1. I (incomplete) Явцын үнэлгээ хангалтгүй.

Хүндэтгэн үзэх шалтгаанаар явцын үнэлгээ (реферат, даалгавар, дадлагын ажил дутуу, явцын шалгалтанд орж чадаагүй гэх мэт) хангалтгүй ч шалгалтын өмнөх бэлтгэл хугацаанд нөхөн гүйцэтгэж, шалгуулах нөхцөлтэйгээр хэрэглэнэ.

2. Е (examine incomplete by student) Улирлын шалгалт өгөөгүй.

Хүндэтгэн үзэх шалтгаанаар улирлын шалгалтанд ороогүй бол холбогдох баримтыг үндэслэн энэ тэмдэглэгээг багш дүнгийн хуудсанд бичиж бүрэлдэхүүн сургуулийн захирал баталгаажуулна.

3. NC (non credit)

Өөр сургуулийн кредитийг тооцохгүй. Шилжин ирсэн сургууль, коллежийн кредитийг тооцох боломжгүй тохиолдолд суралцагч тухайн хичээлийг төлбөртэйгээр нөхөн суралцаж, шалгалтаа журмын дагуу өгч үнэлүүлэхэд хэрэглэнэ.

4.CR (credit granted)

Өөр сургуулийн кредитийг тооцох. Шилжин ирсэн сургууль, коллежийн кредитийг тооцох боломжтой тохиолдолд хэрэглэнэ. Энэ тохиолдолд түүнд харгалзах чанарын оноо байхгүй, улирлын голч дүнг бодоход кредит нь зөвхөн кредит цагийн нийлбэрт тооцогдоно. Оюутан “CR” үнэлгээ авахгүй байх эрхтэй. Энэ тохиолдолд оюутан тухайн хичээлийг дахин судалж, суралцаад “A-F” үнэлгээг авна.

5.W (withdrawal)

Хичээлийн явцад суралцахаас татгалзаж хаясан. Оюутан ямар нэг шалтгаанаар хичээлдээ суугаагүй, цаашид суралцах эсэх нь тодорхойгүй тохиолдолд багш шууд “W” тэмдэглэгээ тавина.”W” тэмдэглэгээ авсан оюутнууд мэргэжлийн харьяа тэнхимийн эрхлэгчтэй уулзаж шалтгааныг тодруулна.Тодруулга хийгдсэний дараа:

· “WA”-хаясан

· “WP”-шилжсэн

· “WC”- өвчтэй, чөлөөтэй байсан гэх мэт үнэлгээг тавина.

I,E тэмдэглэгээтэй оюутан дараагийн улирлын эхний 4 долоо хоногт багтаан шалгуулахгүй бол шалгалтын комисс F үнэлгээ тавина.

Гурав. Оюутны мэдлэг чадварыг үнэлэх

3.1. Оюутанд эзэмшүүлбэл зохих мэдлэг, чадвар, хандлагын төвшинг тухайн хичээлийн хөтөлбөр, стандартад тодорхойлсны дагуу үнэлнэ.

3.2. Оюутны мэдлэг, хандлага, чадварын рейтингийг 100 хувийн системээр үнэлнэ.

3.2.1. Тухайн сургалтаар эзэмшсэн мэдлэг, чадварын рейтингийн үнэлгээ нь явцын 50 хувийн болон шалгалтын 50 хувийн дүн гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.

3.2.2. Явцын үнэлгээ нь ТЗЭШ болон дадлагажигч эмчийн шалгалтын дүнд хамаарахгүй болно.

3.2.3. Ерөнхий суурь хичээлүүдийн шалгалтыг Сургалтын алба нэгдсэн байдлаар зохион байгуулах ба шалгалтын дүнд явцын үнэлгээ хамаарахгүй болно.

3.2.4. Ерөнхий суурь хичээлүүдийн шалгалтын дундаж оноо 70 хувиас дээш тохиолдолд анги дэвшин суралцана. Хэрэв 70-аас доош бол улиран суралцана.

3.3. Явцын үнэлгээний дүн (50%)

3.3.1.Оюутны мэдлэгийг дүгнэх үнэлгээ нь 50 хувийн оноотой тэнцүү байна.

Е 50= A1+A2+A3+An Үүнд:

A1 - хичээлийн ирц -10

A2 - онолын мэдлэгийн түвшин - 20

A3 - лаборатори, дадлага, семинарын хичээлийн

даалгаврын биелэлт - 10

An - бие даан судлах даалгаврын биелэлт – 10 гэх мэтээр хичээл заах багш аль хэсэгт нь ямар үнэлгээ өгөхийг тухайн хичээлийн хөтөлбөр стандартад нийцүүлэн шийдвэрлэнэ. Эмнэл зүйн сургалтанд өвчтөн үзэх, өвчний түүх бичих, гардан үйлдлийн ур чадвар, жижүүр хийх, эмнэлзүйн ярилцлага, харилцаа, хандлага, эмнэл зүйн тохиолдол шийдвэрлэх байдал зэргийг үнэлгээнд тусгана.

3.3.2. Явцын үнэлгээг тооцуулсан оюутнууд шалгалтын үнэлгээ хийлгэсний дараа нийт дүнг сурлагын дэвтэрт тэмдэглэл хийлгэж баталгаажуулсан байна.

3.3.3. Явцын үнэлгээний 50 хувийн дүнгээр 30-аас доош хувийн үнэлгээ авсан оюутныг шалгалтанд оруулахгүй (60 хувиас дээш байх).

3.3.4. Явцын дүнгийн амжилтаас хамаарч оюутныг шалгалтаас чөлөөлөхгүй.

3.4. Шалгалтын дүн (50%)

3.4.1. Шалгалтын дүн нь оюутны тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлж улирлын стандарт үнэлгээг дүгнэж гаргахад чиглэгдэнэ.

3.4.2. Оюутнуудаас авах шалгалтын хуваарийг шалгалт эхлэхээс 2 долоо хоногийн өмнө багш оюутанд мэдэгдсэн байна.

3.4.3. Оюутан тухайн улиралд судлах нэг хичээлд “Үл тооцов” гэсэн үнэлгээ авсан тохиолдолд шалгалтанд орохгүй.

3.4.4. Тухайн хичээлийн нийт цагийн 20%-д суугаагүй бол шалгалтанд оруулахгүй.

3.4.5. Оюутны мэдлэг, чадварын түвшинг харгалзан дараах үнэлгээний арга, хэлбэрүүдээс тохиромжтойг нь сонгоно:

· Аман шалгалт

· Эссэ

· Олон сонголтот сорил /MCQ/

· Уялдуулан сонгох сорил /EMI/

· ТЗЭШ /OSCE/, ТЗДШ /OSPE/

· Урт болон богино хэлбэрийн эмнэлзүйн тохиолдол /Case/

· 360 хэм үнэлгээ /360 degree evaluation/

· Эмнэлзүйн дасгал үнэлгээ /Mini-CEX/

· Гардан гүйцэтгэлийн ажиглалтын үнэлгээ /DOPS/ гэх мэт

3.4.6.Эмнэлзүйн сургалтын түвшинг ТЗЭШ - I,II,III шалгалтуудаар тус тус үнэлнэ.

3.4.7.Шалгалтын дүнг оюутны сурлагын дэвтэр болон “Дүнгийн хуудас”–д тэмдэглэж, гарын үсэг зурж баталгаажуулна.

3.4.8.Дүнгийн хуудас засвартай тохиолдолд хүчингүйд тооцно.

3.4.9.“Дүнгийн хуудас”, “Оюутны сурлагын дэвтэр” дэх дүнгийн тэмдэглэгээг үндэслэн Оюутны алба тухайн улирлын шалгалтын рейтинг оноо, цуглуулсан кредит, үнэлгээний голч дүнг нэгтгэн дүгнэнэ.

3.5. Голч дүн

Оюутны тухайн улиралд үзэж судалсан бүх хичээлийн дүнг гаргахдаа явцын болон шалгалтын дүнгийн нийлбэрээр оюутны рейтинг оноог тооцно. Энэхүү рейтингийн оноонд харгалзах үсгэн үнэлгээ, чанарын оноог оюутны сурлагын дэвтэрт тэмдэглэж мэдээллийн нэгдсэн санд оруулна.

Үнэлгээний голч дүн

3.5.1.Оюутны чансааг харуулах гол үзүүлэлт нь үнэлгээний голч дүн мөн. (ҮГД). ҮГД-г оюутны улирлын болон суралцах хугацааны хөтөлбөрийн агуулга эзэмшилтийн чанарын түвшинг тогтооход ашиглана.

3.5.2.Оюутны үнэлгээний голч дүнг улирал бүрээр болон суралцсан хугацааны хуримтлуулсан дүнгээр тооцно.

3.5.3Улирлын голч дүн нь тухайн нэг улиралд судалсан хичээлүүдийн, хуримтлуулсан голч дүн нь сургалтын эхний жилээс эхлэн тодорхой улирлыг дуусталх хугацаанд үзсэн хичээлүүдийн агуулгын багтаамж, тэдний стандарт үнэлгээгээр тодорхойлогдоно..

3.5.4.Суралцагчийн боловсролын баримт бичиг олгох, дараагийн шатны сургалтад хамрагдах, түүнчлэн норматив ачааллаас илүү гаргаж хичээл сонгох, онцгойлох диплом өгөх, сурлагаар хасах зэрэгт нэг нөхцөл болгож голч дүнгийн хэмжээнд босго тавина.

3.5.5.Үнэлгээний голч дүнг (ҮГД) дараах томъёогоор тооцно.

ГД = K1*O1+K2*O2+...+Kn*On

K1+K2+K3+ …+Kn Үүнд:

К1 + К2 + К3 ... Кn – тухайн улиралд болон тодорхой улирлыг дуусталх хугацаанд үзэж судалсан тухайн хичээл болон блокийн кредит

О1+О1+О1 ... Оn- тухайн улиралд болон тодорхой улирлыг дуусталх хугацаанд үзэж судалсан тухайн хичээл болон блокийн рейтингийн дүнд харгалзах чанарын оноо

3.5.6.Тухайн хичээл болон блокийн рейтингийн дүнд харгалзах чанарын оноог доорх зааврын дагуу рейтинг онооны хувь тус бүрт тохируулан тооцно.

Дөрөв. Хичээл нөхөн суралцах

4.1. Тухайн хичээлийн лекц, дадлагын нийт цагийн 20 ба түүнээс дээш хувьд нь хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй бол сургалтын хөтөлбөрийн шаардлага хангаагүй гэж үзнэ. 20-иос доош хувьд нь оролцоогүй, хүндэтгэх шалтгаанаар лекц, дадлагын хичээлд суугаагүй бол зөвшөөрлийн дагуу тасарсан хичээлийг нөхөн суралцана.

4.2. Шилжилт хөдөлгөөнтэй холбоотой зөрүү гарсан хичээлийг төлбөртэйгээр нөхөн суралцана.

4.3. Тухайн хичээлд ногдох төлбөрийг доорх байдлаар тогтооно.

Х - Оюутны нэг кредитийн үнэ

A1- Тухайн дамжааны сургалтын жилийн төлбөр

К4- Тухайн дамжааны нийт кредит

4.4. Нөхөн суралцах хичээлийн нэг цагийн хөлс нь оюутны 1 кредитийн үнийг 1 кредитэд ноогдох лекц, дадлагын цагт хуваасантай тэнцүү байна.

Тав. Шалгалт дахин өгөх

5.1. Оюутан шалгалтанд “F” дүн авсан, шалгалтанд хүндэтгэх шалтгааны улмаас ороогүй бол тухайн шалгалтыг дахин өгнө.

5.2. Хүндэтгэх шалтгаангүйгээр хуваарьт шалгалтанд ороогүй оюутны үнэлгээг “F” дүнгээр тооцож дахин шалгалтанд оруулна.

5.3. 60-аас дээш рейтинг оноо авсан оюутнуудыг дүн ахиулах зорилгоор шалгалт дахин өгөхийг зөвшөөрөхгүй.

5.4. Баталсан хуваарийн дагуу дахин шалгалтыг авна.

5.5. Дахин шалгалт өгөх төлбөр нь оюутны 1 кредит цагийн үнийн 50 хувьтай тэнцүү байна. Оюутан төлбөрийн хуудсыг Оюутны албанд шалгалтаас 1 хоногийн өмнө өгсөн байх ба шалгагч багш шалгалт өгөх оюутны нэрсийг Оюутны албанаас авна.

5.6. Дахин шалгалтанд орж буй оюутны шалгалтын дүнг сурлагын дэвтрийн дахин шалгалт гэсэн хуудсанд бичиж тэмдэглэнэ.

5.7. Дахин шалгалтыг тухайн улиралдаа багтаан зөвхөн 1 удаа өгөх эрхтэй.

5.8. Эмнэл зүйн мэдлэг, ур чадварыг үнэлэх ТЗЭШ-I, II шалгалтыг хичээлийн жилд 1 удаа авах бөгөөд ТЗЭШ -I, II шалгалтанд D, F үнэлгээ авсан тохиолдолд уг шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан буюу тэнцээгүйд тооцно.

5.9. ТЗЭШ-I шалгалтанд хангалтгүй үнэлгээ (D,F) авсан тохиолдолд улиран суралцахгүйгээр дахин 1 удаа өгөх эрхтэй ба дараагийн жилийн ТЗЭШ-I шалгалтанд ороогүй тохиолдолд болон шалгалтанд D, F үнэлгээ авбал улиран суралцана.

5.10. ТЗЭШ-I дахин шалгалтанд орохын өмнө 1 багц цагийн Шугаман сургалтын дадлагын хичээлээр Эмнэл зүйн ур чадварын төвд суралцана.

5.11. ТЗЭШ-II шалгалтанд хангалтгүй үнэлгээ (D,F) авсан тохиолдолд улиран суралцах буюу 2 жилийн дотор уг шалгалтыг дахин 2 удаа өгөх эрхтэй.

5.12. ТЗЭШ-II дахин шалгалтанд орохын өмнө 2 багц цагийн Шугаман сургалтын дадлагын хичээлээр Эмнэл зүйн ур чадварын төвд суралцана.



Read more...

ЭМШУИС-ийн 2010 оны Оюутны тоо




Томруулж харахын тулд дээр нь дарна уу!


Read more...

Захирлын нэмэржит цалинт оюутны болзол

Нийтлэг үндэслэл

Оюутан залуучуудын сурах идэвхийг хөхүүлэн дэмжих, тэдний нийгмийн асуудлыг зарим талаар шийдвэрлэх, оюутны ажлыг үнэлэх, сургуулийн хэтийн зорилгыг хэрэгжүүлэх зорилгоор ЭМШУИС-ийн захирлын нэрэмжит цалинг бий болгож шилдэг тэргүүний оюутнуудад олгоно.

Нэг. Шалгаруулах үзүүлэлт

1. Нэр дэвших оюутан 4 ба түүнээс дээш улирал А(4) үнэлгээтэй суралцсан байх,
2. Оюутны эрдэм шинжилгээний ажлын тодорхой бүтээлтэй,
3. Нийгэм олон нийтийн ажилд идэвхтэй оролцогч, санаачлагч, зохион байгуулагч, идэвхтэн сонгуультан,
Хамт олны дунд өндөр нэр хүндтэй,
Урлаг, спортын өндөр амжилт гаргасан оюутан байна,
Ахуй амьдралын хувьд дэмжлэг туслалцаа илүү шаардлагатай.




Хоёр. Шалгаруулах журам

Шалгаруулах үндсэн үзүүлэлтийг хангасан байна.
Бүрэлдэхүүний сургууль бүрээс 3 хүртэл оюутны материалыг хүлээн авч Оюутны алба шалгаруулж, захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн оюутныг шалгаруулна. Шалгаруулалт 3 шаттай явагдана.
Анги хэсэг, курсын хурлаас нэр дэвшүүлэх
Оюутны Холбоо болон бүрэлдэхүүний сургуулиудын оюутны нийгэмлэгээс нэр дэвшүүлэх
Оюутны алба, захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх
Заасан хугацаанаас хоцорсон материалыг хүлээн авахгүй
Цалин авах эрхийг жил бүрийн 9 дүгээр сарын 2 дахь долоо хоногт гардуулна.

Гурав. Шагналыг цуцлах

А үнэлгээтэй суралцаж чадаагүй бол,
Сургалтаас түр чөлөөлөгдсөн бол,
Шалгаруулах үзүүлэлтийг шагнал авах явцдаа биелүүлээгүй бол

Дөрөв. Нэрэмжит шагналын хэмжээ

Нэрэмжит цалинт оюутан бүрд сард 40000 төгрөг буюу хичээлийн жилд 400000 төгрөгтэй тэнцэх цалин, өргөмжлөл хүртээнэ.
Цалинг сар бүрийн эхний долоо хоногт олгоно.
Шалгаруулах үзүүлэлтийн биелэлтийг харгалзан хугацааг жил бүр сунгана.
Хичээлийн жилд захирлын нэрэмжит цалинт оюутны тоог 8-аас хэтрүүлэхгүй.

Тав. Бүрдүүлэх материал

Бүрэлдэхүүний сургуулиас нэр дэвшсэн хурлын протокол
Сурлагын дэвтрийн хуулбар
Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт
Шагнал авсан материалын хуулбар
Сонгуульт ажлын талаар холбогдох албан тушаалтны тодорхойлолт

Зургаа. Хугацаа

Нэр дэвшигчийн материалыг жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний дотор Оюутны албанд хүлээн авна.
Нэрэмжит цалин олгох оюутны талаар ЭМШУИС-ийн захиргааны зөвлөгөөнөөр хэлэлцэн шийдвэрлэнэ.
Цалинг шалгаруулах үзүүлэлтийг хичээлийн жил бүр биелүүлж байвал сургууль төгстөл нь олгоно.



Read more...

Wednesday, October 14, 2009

ЭМШУИС-ийн Соёлын төв


Зорилго : Төвлөрсөн арга хэмжээг товлосон хугацаанд нь явуулж хэвших харилцан бие биенээ хүндэтгэх, зөв боловсон хандлага төлөвшүүлэх,хариуцлага хүлээх чадварыг дээшлүүлэхэд оршино.


ЭМШУИС-ийн Соёлын төвд оюутны урлаг спортын наадам, шоу тоглолт,үдэшлэг уулзалт, хурал цуглаан, хичээлийн холбогдолтой АСТ, мэтгэлцээн зохиогдохоос гадна урлагийн авъяастай оюутан залуусыг дэмжих зорилгоор дуу хөгжим бүжгийн “Эгшиглэн”, спорт цэнгээнт бүжгийн “Дэлбээ” клубуудыг ажиллуулж байна.

Арга хэмжээ зохион байгуулагчидад тавигдах шаардлага

  1. Захиалгын хуудсыг арга хэмжээ зохион байгуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө авна.
  2. Зөвхөн заасан хугацаанд зохих арга хэмжээг явуулна.Уг арга хэмжээ эхлэхгүй товлосон цагаас 30 минутаас хэтэрвэл явуулахгүй цуцлана.
  3. Арга хэмжээнд оролцогсодын ирцийн асуудлыг зохион байгуулагч өөрөө хариуцна.
  4. Оюутны Соёлын Төвийн эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хариуцна.
  5. Арга хэмжээ дуусмагц эд хогшлоо бүрэн бүтэн хүлээлгэж өгнө.
  6. Оюутны Соёлын Төвд үлдээсэн хогийн цаас, ундааны сав, бусад зүйлийг цэвэрлэн хүлээлгэж өгнө.
  7. Энэхүү журмын холбогдох заалтыг зөрчсөн бол тухайн хамт олон, хувь хүмүүст дахин ямар нэгэн арга хэмжээ зохион явуулах зөвшөөрөл дахин олгохгүй.
  8. Арга хэмжээний үед тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэхийг бүрмөсөн хориглоно.



Read more...

Monday, October 5, 2009

ОСТ-д үйл ажиллагаа явуулах тухай


Оюутны Соёлын Төв-д үйл ажиллагаа явуулах тухай





Read more...

 

© Оюутны алба