Wednesday, October 21, 2009

ЭМШУИС-ийг төгсөгчдийн бичиг баримт бүрдүүлэх,
олгоход баримтлах журам

А. Дүн тулгах

1. Төгсөгч нь суралцсан хугацаандаа үзэж судалсан бүх хичээлээ сурлагын дэвтэртэйгээ ирж Оюутны албаны өөрийг нь хариуцсан мэргэжилтэнтэй нэг бүрчлэн тулгаж үзнэ.

2. Оюутны албанд байгаа дүн оюутны сурлагын дэвтэрт буй дүнтэй зөрвөл их сургуулийн архивт хадгалагдаж байгаа шалгалтын хуудастай тулгаж, дүнг тэнд бичигдсэнээр тооцно.

3. Шалгалтын хуудсанд бичигдсэн дүн эцсийн шийдвэр болно.

4. Дүн тулгаж дууссаны дараа түүнийг баталгаажуулж оюутан өөрийн гарын үсгийг зурж, он сар өдрийг бичнэ.

5. Төгсөх үед нь тулгаж баталгаажуулсан дүнг дипломын хавсралтанд буулгаж декан, бүрэлдэхүүн сургуулийн захирал гарын үсэг зурж, их сургуулийн тамга дарж баталгаажуулна.

6. Дүн тулгаж гарын үсэг баталгаажуулсанаас хойш дүнтэй холбоотой ямар нэгэн хүсэлт хүлээн авч дүнд засвар хийхгүй.

7. Суралцах хугацаандаа зөвхөн ганц хичээлд Д буюу С үнэлгээтэй шалгагдсан бол голч дүнг ахиулах зорилгоор тухайн хичээлийн дахин шалгалтыг нэг удаа өгч болно.

8. Дахин шалгалтын дүнгээр тухай хичээлийн дүнг эцэслэн тооцно.

9. Үүнээс бусад шалтгаанаар шалгалт дахин өгөхийг зөвшөөрөхгүй.





Б. Онцгойлох диплом олгох

Суралцах хугацаандаа дараах болзол хангасан төгсөгчдөд онцгойлох диплом олгоно. Үүнд:
l Дүнтэй шалгагдсан бүх хичээлийн 75 хувиас дээш А үнэлгээтэй, бусад нь В үнэлгээтэй .
l Голч дүн 3.8 ба түүнээс дээш байх,
l Дүн ахиулах зорилгоор дахин шалгалт өгч байгаагүй,
l F үнэлгээ аваагүй,

В. Диплом, хавсралт бичих

1. Оюутны албанаас төгсөгчдийн диплом, дипломын хавсралтын эх загварыг гаргаж, их сургуулийн болон бүрэлдэхүүн сургуулийн захиралуудад танилцуулж бичгээр зөвшөөрөл авна.

2. Диплом, дипломын хавсралтыг зөвхөн гэрээ хийсэн байгуулагад захиалж хийлгэнэ.

3. Диплом, дипломын хавсралт нь өөрийн зохих нууцлалтай байна.

4. Диллом,хавсралтыг Монгол, Англи хэл дээр хэвлүүлнэ.

5. Төгсөгчийн овог, нэрийг хар өнгийн тушээр зөвхөн гараар бичнэ.

6. Дилломын голч дүнг зууны нарийвчлалтай бичнэ.

7. Голч дүнг их 0.5 аас бага, их тал руу шилжүүлэн тооцохгүй.

8. Диплом, дипломын хавсралтанд холбогдох хүмүүс гарын үсэг зурсаны дараа их сургуулийн тамга, дардас дарж баталгаажуулна.

9. Хүний их эмч мэргэжлээр төгсөгчдийн диплом дээр тангараг өргөв, дардас олгов, тэмдэг олгов гэсэн тэмдэг дарна.

10. Оюутны албаны ажил хариуцсан хүний буруугаас алдаатай бичигдсэн, эмчийн дардас буруу хэвлэгдсэн бол дахин хэвлүүлэх зардлыг тухайн ажилтан хариуцна.

11. Харин төгсөгчийн буруу бол дахин хэвлүүлэх зардалаа өөрөө хариуцна.

Г. Бусад материал бүрдүүлэх

1. Төгсөгч тодорхойлолт анкетийг бичиж деканаар хянуулан бэлэн болгоно.

2. Тодорхойлолт анкетэнд наах тухайн онд авахуулсан, 3х4 хэмжээтэй 2-3 хувь өнгөт цээж зураг бэлдсэн байна.

3. Тодорхойлолт анкетэнд бичигдсэн зүйлийн үнэн бодитой эсэхийн хариуцлагыг төгсөгч өөрөө хариуцна.

4. Төгсөлтийн бичиг баримтны үнийг их сургуулийн холбогдох дансанд заасан хугацаанд хийнэ.

Д. Төгсөлтийн бичиг баримт олгох

1. Диплом, дипломын хавсралт, тодорхойлолт анкет зэрэг үндсэн бичиг баримтыг зөвхөн төгсөгч оюутанд өөрт нь өгч, хүлээн авсан баримтанд гарын үсэг зуруулна.

2. Оюутны хувийн хэрэгт байгаа материалуудыг буцаан олгоно.

3. Тооцооны хуудас бүрэн зуруулсан оюутанд бичиг баримт олгоно.



No comments:

Post a Comment