Wednesday, October 21, 2009

Захирлын нэмэржит цалинт оюутны болзол

Нийтлэг үндэслэл

Оюутан залуучуудын сурах идэвхийг хөхүүлэн дэмжих, тэдний нийгмийн асуудлыг зарим талаар шийдвэрлэх, оюутны ажлыг үнэлэх, сургуулийн хэтийн зорилгыг хэрэгжүүлэх зорилгоор ЭМШУИС-ийн захирлын нэрэмжит цалинг бий болгож шилдэг тэргүүний оюутнуудад олгоно.

Нэг. Шалгаруулах үзүүлэлт

1. Нэр дэвших оюутан 4 ба түүнээс дээш улирал А(4) үнэлгээтэй суралцсан байх,
2. Оюутны эрдэм шинжилгээний ажлын тодорхой бүтээлтэй,
3. Нийгэм олон нийтийн ажилд идэвхтэй оролцогч, санаачлагч, зохион байгуулагч, идэвхтэн сонгуультан,
Хамт олны дунд өндөр нэр хүндтэй,
Урлаг, спортын өндөр амжилт гаргасан оюутан байна,
Ахуй амьдралын хувьд дэмжлэг туслалцаа илүү шаардлагатай.




Хоёр. Шалгаруулах журам

Шалгаруулах үндсэн үзүүлэлтийг хангасан байна.
Бүрэлдэхүүний сургууль бүрээс 3 хүртэл оюутны материалыг хүлээн авч Оюутны алба шалгаруулж, захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн оюутныг шалгаруулна. Шалгаруулалт 3 шаттай явагдана.
Анги хэсэг, курсын хурлаас нэр дэвшүүлэх
Оюутны Холбоо болон бүрэлдэхүүний сургуулиудын оюутны нийгэмлэгээс нэр дэвшүүлэх
Оюутны алба, захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх
Заасан хугацаанаас хоцорсон материалыг хүлээн авахгүй
Цалин авах эрхийг жил бүрийн 9 дүгээр сарын 2 дахь долоо хоногт гардуулна.

Гурав. Шагналыг цуцлах

А үнэлгээтэй суралцаж чадаагүй бол,
Сургалтаас түр чөлөөлөгдсөн бол,
Шалгаруулах үзүүлэлтийг шагнал авах явцдаа биелүүлээгүй бол

Дөрөв. Нэрэмжит шагналын хэмжээ

Нэрэмжит цалинт оюутан бүрд сард 40000 төгрөг буюу хичээлийн жилд 400000 төгрөгтэй тэнцэх цалин, өргөмжлөл хүртээнэ.
Цалинг сар бүрийн эхний долоо хоногт олгоно.
Шалгаруулах үзүүлэлтийн биелэлтийг харгалзан хугацааг жил бүр сунгана.
Хичээлийн жилд захирлын нэрэмжит цалинт оюутны тоог 8-аас хэтрүүлэхгүй.

Тав. Бүрдүүлэх материал

Бүрэлдэхүүний сургуулиас нэр дэвшсэн хурлын протокол
Сурлагын дэвтрийн хуулбар
Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт
Шагнал авсан материалын хуулбар
Сонгуульт ажлын талаар холбогдох албан тушаалтны тодорхойлолт

Зургаа. Хугацаа

Нэр дэвшигчийн материалыг жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний дотор Оюутны албанд хүлээн авна.
Нэрэмжит цалин олгох оюутны талаар ЭМШУИС-ийн захиргааны зөвлөгөөнөөр хэлэлцэн шийдвэрлэнэ.
Цалинг шалгаруулах үзүүлэлтийг хичээлийн жил бүр биелүүлж байвал сургууль төгстөл нь олгоно.



No comments:

Post a Comment