Tuesday, August 25, 2009

ОЮУТНЫ АЛБА

АУИС-ийн захирлын 1994 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/16 тоот тушаалаар факультетүүдийг нэгтгэн *Оюутны алба*-ыг шинээр зохион байгуулжээ.
Оюутны алба нь тус сургуульд шинээр элсэж байгаа оюутнуудыг бүртгэн хүлээн авахаас эхлэн сургууль төгсөх хүртэлх бүх үйл ажиллагааг гардан хариуцдаг ба факультеттай ижил утгатай захиргааны байгууллага юм.
Оюутны албаны деканаар доктор, профессор А.Гүрбадам, мэргэжилтнээр Р.Лхагвасүрэн, Н.Балжмаа, Оюутны Соёлын Төвийн эрхлэгчээр Д.Цогтсайхан нар ажилладаг.
Оюутны алба нь шинээр элсэн орж буй оюутнуудын дунд *ЭМШУИС-д оюутан сургах гэрээ*-г хийх, хэсгүүдэд хуваарилах, дамжаа хэсгийн ахлагч нарыг сонгох, салбар, клиник, тэнхмүүдэд оюутнуудыг хариуцуулан өгөх, оюутны хувийн хэргийг бүрдүүлж сурлагын дэвтэр, оюутны үнэмлэх олгох, мөрдөж байгаа холбогдох дүрэм, журмын дагуу оюутан элсүүлэх, үргэлжлүүлэн суралцуулах, түр ба бүрмөсөн чөлөөлөх, сургуулиас гаргах асуудлаар тушаалын төсөл боловсруулж шийдвэрлүүлэх, *Эрдмийн баяр*, тус сургуулийг төгсөж байгаа оюутнуудтай холбоотой бүх ажил, түүний дотор *Мөнгөн хонх*-ны баяр, тангараг өргөх ёслол зэргийг зохион байгуулдаг.




No comments:

Post a Comment